link

АСТ-ийн 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 4-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шандун ШУТИС-д амжилттай суралцаад ирлээ
2026-09-14 17:09 ЗАА

ШУТИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Гадаад хэлний сургууль 2021-2022 оны хичээлд БНХАУ-ын Шандун ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн оюутан солилцооны тэтгэлэгт “1+1+2 хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн.

2025-2026 оны хичээлийн жилд А тэтгэлэг-2 оюутан, В тэтгэлэг-8 оюутан С тэтгэлэг-3 оюутан нийт 13 оюутан БНХАУ-ын Шандун ШУТИС-д олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн хичээл, дадлагаа хослуулан шамдан суралцаад ирлээ.   

 

 

Хөтөлбөрт хамрагдсан эрдмийн гүүр оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсч, ШУТИС-ийн ГХС, Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн хамт олон, мэргэжлийн болон зөвлөх профессор багш нартаа гүнээ талархаж, эрдэм судлалын үйлсэд нь амжилтын дээдийг ерөөе!

ШУТИС-ГХС

АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

ХЯТАД ХЭЛНИЙ БАГ

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэзаяа

2026.09.09

Affiliated schools