link
ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор док. проф. Н. Эрдэнэхүү, Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн ахлах багш док. дэд проф. Т.Ууганбаяр нар 2026 оны 09 дүгээр сарын 16-21-ны өдрүүдэд БНСУ-ын Чусон их сургуулийн 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохын зэрэгцээ, хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Томилолтын эхний өдөр Чусон их сургуулийн Ерөнхийлөгч Ким Чүн Сонг, Дэд ерөнхийлөгч Канг Хуйсүк болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “ЖиЛокал” төслийн хүрээнд Чусон их сургуультай ШУТИС-ийн талаас Гадаад хэлний сургууль “Англи хэлний бизнесийн харилцааны орчуулга болон олон улсын худалдаа”, Нийгэм хүмүүнлэгийн сургууль (НХС) “Олон улсын нийгмийн ажил”, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль (ХХҮДС) “Дизайны” мэргэжлүүдээр тус тус 2+2 хамтарсан бакалаврын хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. Уулзалтын төгсгөлд хоёр сургуулийн хооронд эрдмийн хамтын ажиллагаа амжилттай, эрчимтэй, үр дүнтэй өрнөж буйг талууд онцлон дурдаад уг хамтын ажиллагааг цаашид багшийн хөгжил, хамтарсан олон улсын төсөл, кредит харилцан хүлээн зөвшөөрөх оюутан солилцооны хөтөлбөрөөр өргөжүүлэхээр тогтлоо.
Томилолтын дараагийн өдрүүдэд Чусон их сургуулийн Хууль зүй, нийгмийн ухааны сургуулийн улс төр судлал, дипломат харилцааны тэнхим, Нийгмийн ажлын тэнхим, Бизнесийн сургуулийн Олон улсын худалдааны тэнхим, Глобал боловсролын тэнхимүүдтэй ажлын уулзалт хийж хамтарсан хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд оюутны хөгжлийг дэмжих менторшип хөтөлбөр, төгсөх хичээлийн жилдээ бакалавр, магистрын хамтарсан хөтөлбөрт суралцах боломжоор хамтарсан хөтөлбөрийн оюутнуудыг хангах, хоёрдугаар курсийн зарим шилдэг оюутнуудыг богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт оролцуулах, багш солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх асуудлуудаар яриа хэлэлцээр хийж, ойрын хугацаанд зарим арга хэмжээнүүдийг санаачлан хэрэгжүүлэх тохиролцоонд хүрлээ.



Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched