link

Төслийн сонгон шалгаруулалтын зар
2026-09-30 14:06 Батбаяр

ШУТИС-иас Монгол улсын нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий тодорхой үр дүн, хүлээлтэнд хүрэх, асуудал шийдвэрлэх судалгааны төслүүдийг үе шаттайгааар хэрэгжүүлж эхэлж байгаатай холбогдуулан доорх судалгааны ажлын чиглэлээр холбогдох бүрэлдэхүүн сургуулиуд (НХС, МС, ХХҮДС) мэргэжлийн профессор багш, судлаачдын баг бүрдүүлэн сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна. Үүнд:

  • Хүнсний чиглэлийн компанийн Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын тогтвортой хөгжлийн хүрээний төсөл, хөтөлбөр
  • Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт
  • Хүнсний салбарын хэрэглэгчийн зах зээлийн судалгаа

Бүрэлдэхүүн сургуулиуд судалгааны нэг баг бүрдүүлэх бөгөөд оролцох хүсэлт, холбогдох материалын хамт албан бичгээр ЭШТХ-ийн албанд 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ирүүлнэ үү.

 

Эрдэм Шинжилгээ, Технологи Хөгжүүлэлтийн Алба

Affiliated schools