link

“Харилцаа, хандлагад нөлөөлөх сэтгэл зүйн боловсрол” олгох сургалт боллоо
2026-10-12 16:47 ЗАА

  

2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын шинэ оюутантай хийх нэгдсэн уулзалт, дасан зохицох, хөгжлийн үйл ажиллагааны удирдамжийн дагуу “Харилцаа, хандлагад нөлөөлөх сэтгэл зүйн боловсрол” олгох сургалтыг Гандантэгчилэн хийдийн лам, судлаач А.Батцэнгэл уншлаа. Тус сургалтаар шинэ оюутан шинэ орчинд дасан зохицох, үе тэнгийнхэн болон багш болон бусад хүмүүстэй зөв харилцах, өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах, өөрөө өөртөө эзэн байх ухааныг суулгахад чиглэсэн олон талт мэдээллийг хүргэлээ.

Сургалтыг 2 удаа танхимаар 400 гаруй оюутанд хүргэсэн ба нийт шинээр элссэн оюутан бүрд хүргэх зорилгоор цахим бичлэг хийлээ. Тус бичлэгийг шинэ оюутны зөвлөх багш нар оюутнууддаа хүргэхийг хүсэж байна.

Бичлэх үзэх линк: https://www.youtube.com/watch?v=MNGB31_wgpo

Оюутны үйлчилгээний алба

Affiliated schools