link
Улс орны хөгжил, бүтээн байгуулалт эрчимжихийн зэрэгцээ газрын доорх усны нөөцийг зохистой ашиглах, барилга байгууламжийн суурийн аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчны тэнцвэрийг хадгалахад гидрогеологи, инженер геологи, геоэкологийн мэргэжлийн судалгаа, шинжлэх ухаанд тулгуурласан шийдэл онцгой үүрэгтэй. “Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний 34-р хурлыг ШУТИС-ийн профессор Өмнөговь аймгийн уугуул Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор (ScD) Н.Батсүхийн төрсөн нутаг Өмнөговь аймагт 2026 оны 10-р сарын 26-27 зохион байгууллаа.
Тус хурлаар говийн бүсээр дагнасан судалгааны ажлууд болох газрын доорх ус, барилга байгууламжид онцгой нөлөө үзүүлдэг онцгой ул хөрс тархсан говийн бүсийн инженер геологийн судалгаа, байгаль орчны асуудлуудын нийт 24 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдсэнээс 10 аман, 12 ханан илтгэлийг хэлэлцэв. Хурлын өмнө Балгасын улаан нуурын газрын доорх усны ордтой газар дээр нь танилцаж орд бүрэлдэн бий болсон нөхцөлийн талаар доктор А.Түвдэндорж дэлгэрэнгүй танилцууллаа.

Тус хуралд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Оюу толгой ХХК-ийн Байгаль орчны менежер Т.Самданжигмэд нар мэндчилгээ дэвшүүлэв.
Эрдэм шинжилгээний хуралд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар, Оюу Толгой компанийн Байгаль орчны хэлтэс, Өмнөговь аймгийн ШУТИС, МУИС, АШУҮИС, Нийслэлийн байгаль орчны газар, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Геодези, усны барилга байгууламж ТӨҮГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон үе үеийн төгсөгчид, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөл, оюутан залуус оролцлоо.

Тус хурлыг Оюу Толгой ХХК хамтран зохион байгуулж, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Гурван тэс ХХК, Эко гидрогео ХХК, Мон гидрогео күйст консалтинг ХХК ивээн тэтгэсэн. Хурлын үеэр профессор Н.Батсүхэд Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны 10-р сарын 27-ны өдрийн А/181 захирамжаар Өмнөговь аймгийн Хүндэт иргэн тэмдэг гардуулав. Мөн хурлын үед ахмад гидрогеологич А.Түвдэндорж өөрийн номын цуглуулгаас 50 гаруй ном сурах бичгийг Өмнөговийн ШУТИС-д хандивлав.
Хурлын дараа оюутнууд Энержи Ресурс ХХК-ийн нүүрсний уурхайн олборлолт, нүүрс угаах үйлдвэр, усан сан, ус цэвэршүүлэх хэсэгтэй танилцлаа.

Уул уурхай, үйлдвэрлэл, хот суурин, дэд бүтцийн хөгжил өргөжин тэлж буй говийн бүсэд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, газрын доорх усны нөөц, нөхөн сэлбэлтийн онцлогийг танин мэдэх, ул хөрс, чулуулгийн шинж чанарыг үнэлэх, хүний үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцох судалгааг орон нутгийн бодит хэрэгцээтэй холбох, тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэх чухал ач холбогдолтой боллоо.
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Leading Educational Worker of Mongolia" Award
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026