link
Лабораторийн тухай
ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Радио давтамж, антены сорилтын лаборатори нь техникийн чадавх, хараат бус байдал, үйл ажиллагааны чанарыг олон улсын стандартын шаардлагын дагуу үнэлүүлэн баталгаажуулж тохирлын үнэлгээний итгэмжлэлийн гэрчилгээгээ 2026 оны 10-р сарын 22-ны өдөр гардан авлаа.
Энэ нь Радио долгионы тархалтын хэмжилт, судалгаа, цахилгаан соронзон зохицол, хүний биед үзүүлэх нөлөөний түвшний хэмжилт хийх, антенны өсгөлт, чиглүүлэмж, чиглэлийн диаграмм, туйлшрал, бүрэн эсэргүүцэл, ЗДК, зурвасын өргөн, S-параметр тодорхойлох, RF ба бичил долгионы идэвхгүй хэрэгслийн S-параметр, агуурга ба фазын харьцаа, ажиллах давтамжийн муж, дохионы унтралт, портуудын хоорондын тусгаарлалт тодорхойлох, материалын диэлектрик үзүүлэлтийн зэрэг хэмжилтээр ILAC MRA-ийн гишүүнчлэл бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сорилтын үр дүнг тайлагнах чадвартай лаборатори болохыг нотолсон үйл явдал боллоо.
Үндэсний Итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батдорж Лабораторийн удирдлагуудыг хүлээн авч итгэмжлэлийн гэрчилгээг гардууллаа. Тэрээр итгэмжлэгдсэн байгууллагын үйл ажиллагаа нь бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг нийгэм, эдийн засгийн олон талын үр өгөөжийг бий болгодог талаар онцолжхат олонд баяр хүргэн, цаашид чанарын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан, олон улсын стандартын шаардлагыг тогтвортой хангаж, хэрэглэгчид болон нийгмийн итгэлийг улам бэхжүүлэн ажиллахыг хүсэн ерөөв.
|
Итгэмжлэлийн гэрчилгээ TL-236 |
Гэрчилгээ гардуулах ёслол |
|
Хэмжилтийн үеэр |
|
|
|
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Leading Educational Worker of Mongolia" Award
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026