link

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
2026-11-09 11:33 Доржсүрэн

МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР-т зориулсан, Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн нэрэмжит “МОНГОЛ МЕНЕЖМЕНТ” шилдэг илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал “МЕНЕЖМЕНТ: ХӨГЖИЛ, ХАНДЛАГА” сэдвээр 8 дахь жилдээ 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр докторан+т, залуу эрдэмтэд, багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС. Менежментийн Сургууль, Механик инженер, Тээврийн Сургууль, Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Эрчим хүчний инженерчлэлийн сургууль, Монгол улсын их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Төмөр замын их сургууль, Их засаг олон улсын их сургууль зэрэг нийт 10 их сургуулийн 27 илтгэл ирүүлснээс I шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулсан болно. II шатны шалгаруулалт 2026 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр ШУТИС-ийн хичээлийн V байрны 411 тоот танхимд илтгэл хэлэлцүүлж шилдгүүдээ шалгарууллаа. Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлд:

  • ШУТИС. Менежментийн сургуулийн ахлах багш, доктор (Ph.D) П.Одмаа, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн ахлах багш, доктор (Ph.D) Н.Анхбаяр нар тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, 1 сая төгрөг
  • ШУТИС. Менежментийн сургуулийн докторант А.Тамир дэд байр Өргөмжлөл, 500000 төгрөг
  • ШУТИС. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн багш, докторант Т.Цэвээнгэрэл, Олон улсын Улаанбаатар их сургуулийн багш, докторант Ц.Батзаяа нар гутгаар байр эзэлж, тус бүр Өргөмжлөл, 300000 төгрөгөөр тус тус шагнагдав.

Хүснэгт 1. Шилдэг илтгэлүүдийн нэр, илтгэгч нар

№

Нэр

Сэдэв

Сургууль

1

П.Одмаа
Н.Анхбаяр

Хөнгөн, хүнсний үйлдвэрийн санхүүжилтийн хүртээмжид нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа

ШУТИС. Менежментийн Сургууль

ШУТИС. Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль

2

А.Тамир

Улаанбаатар хотын орон сууцны түрээсийн үнэлгээний менежментэд олон эх үүсвэрийн өгөгдөл ашиглах нь

ШУТИС. Менежментийн Сургууль

3

Т.Цэвээнгэрэл
Б.Ууганбаяр
Д.Ариун-Эрдэнэ

Бэлчээрийн мал ахуйн менежмент: Экологи, эдийн засгийн win-win сценари

ШУТИС. Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль

4

Ц.Батзаяа

Монголын хөрөнгийн бирж дэх хөрөнгө оруулагчдын сүргийн зан төлөв: Зах зээлийн нөхцөл ба хугацааны динамикийн шинжилгээ

Олон улсын Улаанбаатар их сургууль

5

Э.Даариймаа
С.Уянга
Г.Амармэнд

Бага өртөгтэй агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөөнд нөлөөлөх хүчин зүйлсийг Аналитик Шаталсан үечилсэн аргаар үнэлэх нь

ШУТИС. Механик инженер, Тээврийн Сургууль

6

Ч.Нямбаяр

Ажил ологчийн брэндийн менежментийн хөгжлийн судалгааны агуулгын чиг хандлагыг үнэлэх нь

ШУТИС. Менежментийн Сургууль

7

Д.Эрдэнэтуяа
Б.Түмэндэлгэр
Х.Ариунаа

ШУТИС-ийн хүний нөөцийн тогтвортой байдлын эрсдэл ба хөгжлийн хэрэгцээ: соёлын үнэлгээ, хүний нөөц, санхүүгийн үзүүлэлтэд тулгуурласан шинжилгээ

ШУТИС. Менежментийн Сургууль

8

М.Учрал

Импортын брэндийг илүү үзэх хэрэглэгчийн хандлага ба дотоодын брэндийн өрсөлдөх боломж

Олон улсын Улаанбаатар их сургууль

9

Б.Аюуш
А.Болормаа

Хяналт – шинжилгээ, үнэлгээний үр дүнг бодлого төлөвлөхөд ашиглах менежментийн шинэчлэл

ШУТИС. Менежментийн Сургууль

10

Б.Чинзориг
Н.Сарантуяа
Ю.Сарантуяа

Суурь бүтэц эзэмшигч төмөр замуудын галт тэрэг солилцооны уялдааны менежментийг сайжруулах нь

Төмөр замын их сургууль

Жил бүрийн “Монголын шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь залуу эрдэмтэд, судлаачид, доктор оюутнуудыг мэргэжлийн болон эрдэм судлалын ур чадварыг нь өсгөж, хөгжүүлэхэд чиглэгддэг.

Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн санаачилсан эрдэм шинжилгээний долоо дахь удаагийн бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Бельгийн вант улсын Камут Остара компани, Улаанбаатар хивс ХК, “ИХ НҮҮДЭЛ” бодлогын хүрээлэн, Менежментийн өв судлалын академи ажилласан болно.

 

ШУТИС. МЕНЕЖМЕНТИЙН СУРГУУЛЬ

МЕНЕЖМЕНТИЙН ӨВ СУДЛАЛЫН АКАДЕМИ

Affiliated schools