link

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа
2026-11-13 16:46 Доржсүрэн

“ENGLISH FOR THE FUTURE: INNOVATE, COMMUNICATE, LEAD”

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (ШУТИС) Англи хэлний 32 дугаар олимпиад 2026 оны 11 дүгээр сарын 2–12-ны өдрүүдэд “English for the Future: Innovate, Communicate, Lead” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн олимпиад нь оюутнуудын англи хэлний мэдлэг, харилцааны чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах чадвар, инженерийн асуудлыг англи хэлээр илэрхийлэх, шийдэл боловсруулах ур чадварыг дэмжихэд чиглэснээрээ онцлог байв.

Олимпиад гурван үе шаттай явагдаж, нийт 4,667 оюутан хамрагдсан нь оюутнуудын англи хэл сурах идэвх, оролцоо, сонирхол өндөр байгааг харууллаа.

Эхний болон хоёрдугаар шатанд амжилттай оролцож шалгарсан оюутнууд эцсийн шатанд өгөгдсөн сэдвийн хүрээнд эсээ бичих, илтгэл тавих, ханын илтгэл болон төслийн санал боловсруулах зэрэг олон талт даалгаврыг гүйцэтгэв. Тухайлбал, “A Better Campus for Everyone”, “Engineering Solutions for a Better Future”, “Green and Smart Campus Pitch – Project Proposal” сэдвүүдийн хүрээнд өөрсдийн мэдлэг, бүтээлч санаа, шинэлэг шийдлээ англи хэлээр илэрхийлэн өрсөлдсөн юм.

Олимпиадын үе шат бүрийн шалгаруулалтыг Англи хэлний сургалтын төвийн багш нар болон зочин профессор Christopher Korten, доктор Andrew Pilant нар шүүн явууллаа.

Олимпиадын эцсийн шатанд шалгарсан нийт 36 оюутнаас тэргүүн, дэд, гутгаар болон тусгай байрын эзэд тодорч, алт, мөнгө, хүрэл медаль, үнэ бүхий шагналаар шагнууллаа.

Тус олимпиадыг ШУТИС-ийн Оюутны үйлчилгээний албатай хамтран зохион байгуулсан бөгөөд “World of Language Mongolia” ХХК, “Silla Group” ХХК, “Nova Sys Standard” ХХК болон Англи хэл судлалын тэнхимийн ахлах багш Т.Гэрэлмаа нар ивээн тэтгэж, хамтран ажиллав.

Олимпиадын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилласан байгууллага, ивээн тэтгэгчид, шүүгчид, багш нар болон зохион байгуулагч хамт олондоо гүн талархал илэрхийлье.

ОЛИМПИАДЫН ШАГНАЛТ БАЙРЫН ЭЗЭД

1. Харилцааны англи хэл (S. CEM101), Инженерийн англи хэл I (S. EGM111) хичээлийн төрөл

• I байр – МХТС-ийн баг: Б.Аюушцэрэн, Б.Ихтамир, Х.Мөнхтулга

• II байр – ГУУС-ийн баг: М.Нандин-Эрдэнэ, Р.Номундарь, Э.Ариун-Эрдэнэ

• III байр – НХС-ийн баг: Э.Энхтөгс, С.Оргил, Г.Тэмүүлэн

• Тусгай байр – БАС-ийн баг: О.Мөнхболд, Б.Төгөлдөр, Э.Дөлгөөнгарьд

2. Шинжлэх ухаан, технологийн англи хэл (S.ESM201), Инженерийн англи хэл II (S.EGM211) хичээлийн төрөл

• I байр – МХТС-ийн баг: М.Мөнх-Алдар, Б.Амарбаяр, Т.Анужин

• II байр – ЭХИС-ийн баг: Д.Эрдэнэдаваа, Д.Нарангарав, А.Идэр

• III байр – БАС-ийн баг: Б.Сарнай, О.Хүслэн, У.Далайцэрэн

• Тусгай байр – ГУУС-ийн баг: Ц.Мөнх-Ирээдүй, М.Энхтулга, Г.Янжинлхам

3. Инженерийн англи хэл III (S.EGM311), Тусгай зориулалтын англи хэл (S.EPM301) хичээлийн төрөл

• I байр – МХТС-ийн баг: Б.Нэмэхбаяр, Ч.Мөнхбаяр, М.Мөнх-Алдар

• II байр – БАС-ийн баг: Э.Баянзул, Б.Энхзул, Б.Түвшинбат

• III байр – ХХҮДС-ийн баг: Г.Мөнхгэрэл, Э.Цэлмүүн, Г.Дөлгөөнжаргал

• Тусгай байр – ЭХИС-ийн баг: Г.Баярболд

АНГЛИ ХЭЛ – ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР

ШУТИС-ийн Англи хэлний 32 дугаар олимпиад нь оюутнуудын англи хэлний мэдлэг, чадварыг бодит хэрэглээтэй холбох, инженерийн мэргэжлийн чиглэлээр мэдлэгээ олон улсын түвшинд илэрхийлэх, багаар хамтран ажиллах, шинэ санаа, шинэлэг шийдэл боловсруулах боломжийг бүрдүүлсэн чухал арга хэмжээ боллоо.

Оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, шагналт байранд шалгарсан баг, оюутнууддаа халуун баяр хүргэе!

 

ГХС-ийн Англи хэл судлалын тэнхим

 

 

Affiliated schools