link

ШУТИС SHARKS багууд АСБ 3x3 Superfinal 2026 тэмцээнд монгол улсаа төлөөллөө
2026-11-16 11:40 Доржсүрэн

ОХУ-ын Москва хотноо 2026 оны 11 дүгээр сарын 4-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан АСБ 3x3 Superfinal 2026 олон улсын оюутны сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 100 багийн дундаас Монгол Улсаа төлөөлөн ШУТИС-ийн SHARKS эрэгтэй, эмэгтэй багууд амжилттай оролцлоо.
ЭМЭГТЭЙ БАГ
• Хэсгийн шатанд 1 хожил, 2 хожигдолтойгоор С хэсгийн 3 дугаар байр
• Үндсэн Superfinal-д 18 дугаар байр
• Доод шатны тэмцээнд 16 дугаар байр
ЭРЭГТЭЙ БАГ
• P хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд шалгарлаа
• Үндсэн Superfinal-д 21 дүгээр байр
• Доод шатны тэмцээнд 1 хожил байгуулж, 16 дугаар байр эзэллээ
БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
Эмэгтэй баг:
М. Даариймаа | У. Халиун | Э. Номиншанд | Б. Нандинцэцэг
Эрэгтэй баг:
Х. Буянтогтох | Б. Төгөлдөр | О. Ихмөрөн | О. Тамир

Багийн дасгалжуулагч: ОУШ Б.Ганзориг

Багийн менежер: Спортын мастер С.Энхтуяа

Олон улсын тавцанд Монгол Улс болон ШУТИС-ийн нэрийг өндөрт өргөж, хүчтэй өрсөлдөөн дунд үнэ цэнтэй туршлага хуримтлуулсан SHARKS багууддаа баяр хүргэе!
Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!
SHUTIS SHARKS — ТУУЛ ДИЙЛ ДҮҮЛ

 

Affiliated schools