link

“Эвсэг 2026” дөрвөн байгууллагын спорт өдөрлөг
2026-11-17 11:22 Доржсүрэн

2026 оны 11 сарын 07-ны бямба гарагт ШУТИС-ийн II байрны спорт зааланд “Эвсэг 2026” спортын нөхөрсөг тэмцээнийг ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн Монгол хэлний багийн хамт олон зохион байгуулав. Тус тэмцээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, ШУТИС-ийн Монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дөрвөн байгууллагын хамт олон оролцлоо.

Энэхүү тэмцээн нь монгол судлалын чиглэлээр сургалт, судалгааны ажил эрхэлж буй эрдэмтэн судлаач, багш, эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залгамж холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд зорилгоо хангалттай биелүүлж, нийт 130 орчим тамирчин, спортын 7 төрлөөр ур чадвараа сорив.  

Тэмцээнд оролцсон байгууллагууд:

Байгууллага

Оролцсон салбар нэгж

Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)

Гадаад хэлний сургуулийн Ази судлалын тэнхимийн Монгол хэлний баг

Шинжлэх ухааны академи  (ШУА)

Хэл зохиолын хүрээлэн

Монгол Улсын их сургууль (МУИС)

Монгол хэл шинжлэлийн тэнхим, Утга зохиол, урлаг судлалын тэнхим, Монгол судлалын хүрээлэн, Түрэг судлалын тэнхим (Хуучнаар)

Монгол Улсын боловсролын их сургууль (МУБИС)

Монгол хэл шинжлэлийн тэнхим, Уран зохиолын тэнхим, Монгол судлалын хүрээлэн, Сэтгүүл зүйн тэнхим, Багшийн сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны тэнхим

Спорт өдөрлөгийн нээлтэд ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, зөвлөх профессор Г.Томтогтох, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал О.Шинэбаяр, академич Л.Болд, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн зөвлөх проф. Ц.Өнөрбаян, багш Д.Ганболд, МУИС-ийн ШУС-ийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш М.Жавхлан, Багшийн сургуулийн, НХУТ-ийн эрхлэгч Б.Нанжид нар үг хэлж, тамирчдад амжилт хүсэв. Мөн урлагийн тоглолт (“Дэвүүрт бүжиг”, солонгос үндэсний бүжиг) хийж, тамирчид МУ-ын “Төрийн дуулал”-аа дуулж, тэмцээн эхэллээ.

 

“Эвсэг 2026” спорт өдөрлөгт 4 багийн тамирчид нийт 7 спортын төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн ерөнхий дүнгээр байр эзлүүлэхэд:

1-р байр: М.Жавхлан ахлагчтай, Ц.Өнөрбаян эзэнтэй “Улаан” баг

2-р байр: Д.Болормаа ахлагчтай, Ц.Энхбаатар эзэнтэй “Хар” баг

 

3-р байр: С.Гандэлгэр ахлагчтай, О.Шинэбаяр эзэнтэй “Цагаан” баг

4-р байр: Р.Сарангэрэл ахлагчтай, Д.Заяабаатар эзэнтэй “Хөх” баг эзэлж, өргөмжлөл болон мөнгөн шагналаар шагнуулав.

Affiliated schools