link
“Багахангай Үйлдвэрлэл Технологийн Парк”-ийн харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ян Сарьдаг Оргил” ХХК-тай ШУТИС хамтран ажиллахаар тохиролцож, талуудын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичиг болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалт, эрх зүйн зохицуулалтын дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг 2026 оны 11-р сарын 19-ний өдөр байгуулав.


Хамтын ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын эрхзүйн зохицуулалт болон их сургуулийн эндаументын сангийн журмын хүрээнд “Ян Сарьдаг Оргил” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хөрөнгийг шинжлэх ухаан, боловсрол, инновац, байгаль орчин, хүний хөгжилд чиглүүлж, туршилт, үйлдвэрлэлийн хамтарсан төв, гарааны компани байгуулах замаар их сургуулийн судалгаа–инновацын чадавхийг дээшлүүлж, уул уурхай, баяжуулалт, металлурги болон боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр хэрэглээний судалгаа, инженерчлэл, технологийн шийдлийг хамтран хөгжүүлж, шаардлагатай хүний нөөц бэлтгэх, оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, ИТА-ныг давтан сургахад талууд дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болов.
Мөн ШУТИС-ийн ректор Т.Намнан тэргүүтэй төлөөлөгчид Багахангай дүүргийн засаг дарга А.Сүхболд, орлогч дарга Х.Цогцэцэг, Багахангай үйлдвэрлэл технологийн паркийн захирал Ц.Жамбалцэрэн нартай уулзалт хийсэн бөгөөд дүүргийн удирдлагын зүгээс ШУТИС болон “Ян Сарьдаг Оргил” ХХК-ийн шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлийн хамтын ажиллагааны санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Mongolian University of Science and Technology and Ural Federal University Discuss Renewing Their Cooperation Agreement and Expanding Academic Collaboration
Mongolian University of Science and Technology and the Turkish Cooperation and Coordination Agency Discuss Cooperation in STEM Education and Innovation
Rector of National Research University "Moscow Power Engineering Institute" N.D. Rogalev Receives the "Excellence in Education Award of Mongolia"
The 5th International Workshop on Learner-Centered Learning (LCL 2026) Held at MUST
Professors from Poland’s University of Information Technology and Management Visit MUST under the GreenTech Horizons Erasmus+ Project