link
ШУТИС 2008-2009 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, БСШУ-ны дэд сайд, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга С.Төмөр-Очир, ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн болон бусад удирдлагууд оролцлоо.Хичээлийн шинэ жилийн ёслолын ажиллагааг нээж Ректор Б.Дамдинсүрэн үг хэлсэн. Тэрээр, 2008-2009 оны хичээлийн жилд ШУТИС нь 114 мэргэжлээр 4550 оюутан шинээр элсүүлэн сургалтын үйл ажиллагааг эхэлж, 40000 дахь төгсөгчөө үдэх гэж байна .ШУТИС-ийн 17 бүрэлдэхүүн ба харъяа сургууль нь 1000 орчим профессор багш, 21000 гаруй оюутан, 700-аад ажилтан, ажилчидтай юм.
Мөн зургаан эрдэм шинжилгээний хүрээлэн, 40 орчим сургалтын болоод судалгааны төв ажилладаг. ШУТИС-ийн гадад харилцаа хөгжиж өнөөдөр 160 гаруй гадаадын их, дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.
Манай сургууль нийгэм, эдийн засгийн салбарт шинжлэх ухаан технологийн мэргэжилтэн бэлтгэж өгдгөөрөө Монгол улсын хөгжил дэвшилд чухал байр суурийг эзэлдэг юм. Өөрөөр хэлбэл, та бүхэн манай сургуульд элсэн суралцаж инженер технологийн мэргэжилтэн болох бөгөөд, Монгол улсын ирээдүйн хөгжлийг тодорхойлох өндөр үүрэг хариуцлага та бүхний өмнө ноогдож байна. Иймд оюутан бүр суралцах хугацаандаа өөрийн хүч чадлаа дайчлан, хичээнгүйлэн суралцах ёстой. Кредит системээр бакалавр, магистр, докторын сургалт явуулж байгаа манай сургуульд оюутан болсон та бүхний амжилт багш , оюутан хоёрын хамтын ажиллагаанаас хамаарах хэдий ч өөрсдөөс чинь ихээхэн хамаарах болохыг зориуд онцлон тэмдэглэж байна.Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг санах хэрэгтэй хэмээн оютнууддаа захисан юм. Мөн цааш нь, манай сургууль нийгмийн олон алдар, гавьяатныг төрүүлсэн билээ. Манай сургуулийн оюутан Н.Түвшинбаяр олимпийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, профессор Х.Сүхбаатар Монгол улсын гавьяат багш болсон явдал нь энэ хичээлийн жилийн онцгой баяр юм хэмээгээд тэдэнд баяр хүргэсэн. 2008-2009 оны хичээлийн жилийг сургалтын чанар ба сахилга хариуцлагыг дээшлүүлэх хичээлийн жил болгон зарлаж байгааг Ректор энэ үеэр хэлсэн юм.
Ерөнхий сайд С.Баяр мөн оюутнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж үг хэлсэн. ШУТИС нь мэдлэгийн эрин зуунд глобал зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хэтийн төлөвт нийцүүлэн бүтээлч сэтгэлгээ бүхий чадварлаг мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн гаргадаг уурхай яах аргагүй мөн билээ .Тус сургууль нь манай улсын шинжлэх ухаан, технологийн хамгийн том мургууль мөн бөгөөд 800 гаруй эрдэмтэн багш ажиллаж, 20-иод мянган оюутныг сурган, төгсөгчдийн 62-76 хувь нь ажлын байраар хангагдаж байгаа нь энэ сургуулийн улс орныхоо хөгжилд оруулж байгаа жинтэй хувь нэмэр юм. ШУТИС нь инженер технологийн мэргэжилтнийг илүү олноор, зах зээлийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан, гадаад дотоодод өрсөлдөх өндөр чадвартайгаар бэлтгэдгийг Монгол улсын Засгийн Газар онцгойлон анхаарах болно. ШУТИС-ийг олон улсын, бүс нутгийн стандартад хүрсэн сургалт, судалгаа, технологийн хөгжлийн төв, нээлттэй их сургууль болох зорилгоо биелүүлэхэд нь Төр засгаас дэмжин тусална гэдгээ амлаж байна хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Тэрээр ШУТИС-ийн оюутнуудад хичээл сурлагын өндөр амжилт хүсээд иж бүрэн даралтат хөгжим бэлэглэлээ. Ректор Б.Дамдинсүрэн ШУТИС-ийн эрдэмтдийн бүтээлийн дээжээс Ерөнхий сайдад гардуулсан. Мөн Олимпийн тэнгэрт Монголынхоо далбааг анх удаагаа мандуулсан ЭХИС-ийн оюутан Н.Түвшинбаярт "ШУТИС-ийн шилдэг оюутан" алтан медаль,сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлсөн "Батламж"-ийг гардуулан өглөө. 2008-2009 оны хичээлийн жилийн "Ректорын нэрэмжит тэтгэлэг"-ийн болзол хангасан ҮТДС-ийн 3-р курсийн оюутан Э.Сугарсүрэн, ГГТС-ийн 4-р курсийн оюутан А.Цолмон, УУИС-ийн 3-р курсийн оюутан Д.Шижирболд нар ч энэ үеэр тэтгэлгээ гардлаа. Хичээлийн шинэ жилийн баярынхаа өмнөхөн 50 дахь хичээлийн жилийнхээ босгон дээр гавьяатын тэмдгээр энгэрээ мялаасан ЭХИС-ийн Зөвлөх профессор Х.Сүхбаатар, АНУ-ын Декинсоны ТИС-д магистрийн зэрэг амжилттай хамгаалсан ШУТИС-ийн төгсөгч Б.Саруул нар баярынхаа сэтгэгдлийг оюутнуудтай хуваалцлаа.
Мэдээлэл оруулсан: /Хэвлэл Мэдээллийн Ажилтан С.Сосор/
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)