link
Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд ноён Мирослав Лайчак тэргүүнтэй төлөөлөгчид ШУТИС-д 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр айлчиллаа. Хүндэт зочдыг ШУТИС-ийн ректор Т.Батбаяр, тэргүүн проректор Д.Батчулуун, сургалтын проректор Я.Наранцэцэг болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд хүлээн авч уулзлаа.


Энэ үеэр ШУТИС-ийн Математикийн сургуульд лабораторийн тоног төхөөрөмж авахад нь зориулж 5 мянган еврогийн чек гардуулсан юм. Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд, гадаад хэргийн сайд ноён Мирослав Лайчак “Өнөөдөр биднийг хүлээн авч уулзаж байгаа та бүхэнд талархаж байгаагаа хэлмээр байна. Монгол Улс болон Бүгд Найрамдах Словак Улс олон жилийн найрамдалт харилцаатай. Мөн олон зуун монгол оюутан манай улсад ирж суралцаад өөрийн орны хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож байна. Танай улс ардчиллыг хөгжүүлэх, эдийн засгийг улам сайжруулахад ямар ажил хийгдэж байгааг өөрийн биеэр үзэж байгаад таатай байна. Манай улс танай боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг хийсээр ирсэн. Өнөөдөр Бүгд Найрамдах Словак Улсын их сургуульд монголын 12 оюутан суралцаж байна. Энэ тоо цааашид улам нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Өнгөрсөн жил бид бүхэн лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх тал дээр тусламж үзүүлсэн. Энэ удаад ч гэсэн лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, оюутнуудын таатай орныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахаар ирсэн юм. Эцэст нь хэлхэд бидний энэ айлчлал сүүлийн 20 жилд хийгдсэн төрийн томоохон айлчлал болж байна” гэж хэлэв.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship