link
2013 оны 04 сарын 15-26-нд ХБС-ийн Орос судлалын профессорын баг, Русский центр, ҮТДС, КТМС, МИС-ийн Гадаад хэлний тэнхимууд хамтран ШУТИС-ийн “Орос хэлний өдрүүд”-ийг зохион байгуулав.
Уг арга хэмжээний хүрээнд ШУТИС-ийн салбар сургуулиудын оюутнуудын дунд орос хэлний олимпиад, орос дуу, шүлгийн уралдаан зохион байгуулагдсан ба орос хэлний нийт багш нарт зориулан “Монгольская русистка: нынешнее состояние и преспективы развития” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний IX бага хурлыг МУБИС-ийн Гадаад хэлний сургууль болон РЦНК-тай хамтарч зохиолоо.
Дээрхи арга хэмжээнүүдээс гадна ХБС-ийн орос хэлний багш оюутнууд санаачлан ЕБС-ийн 2-р дунд сургуулийн багш нартай аргазүйн семинар, 25-р сургуулийн сурагчдын дунд “Юмханаар юм хийх” уралдаан, “Ногоон байгаль” хөдөлгөөн өрнүүлж 0,5 га газарт мод тарьсан байна.

“Орос хэлний өдрүүд”-ийн арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож тэргүүн байр эзэлсэн, мөн Дархан, Эрдэнэтийн ТС-ийг төлөөлж оролцсон оюутнууддаа баяр хүргэе!

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship