link
Оюутнуудын дунд тулгамдсан асуудлын нэг болж буй зохистой хооллолтын мэдлэг, хандлага, дадлыг олгох зорилгоор тухайн мэрэгжлээр суралцаж буй оюутнууд өөрсдөө ШУТИС-ийн оюутны 4 дотуур байрны 130 орчим оюутнуудад өргөн хэрэглээний хүнсний түүхий эдээр богино хугацаанд өөртөө зориулж шим тэжээллэг хоол хийх “Зохистой хооллолт”-ын сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагааг ХИБС-ийн Хоол үйлдвэрлэл, шим судлалын профессорын багийн удирдлаган дор тус сургуулийн Оюутны холбооны даргаар ахлуулсан Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи, Хоолзүйн мэргэжлийн 2, 4-р курсын 12 оюутан зохион байгуулж 3 үндсэн төрлийн 6 нэрийн хоол хийн амтлуулж, шим тэжээлийн сургалтыг явуулав.

Тус ажлыг хамтран зохион байгуулсан ХИБС, ШУТИС-ын Оюутны хөгжил үйлчилгээний алба эдгээр оюутнуудын идэвхи санаачлагыг үнэлэн тэдэнд Сургагч-оюутны сертификат, урамшуулалыг 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд олгов.

ХИБС, ХҮШС-ын профессорын баг
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship