link
Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” загварын агентлагаас жил бүр зохион байгуулдаг “Хаврын гоёл 2013” МҮСТӨ-нд боллоо.
Арван найм дахь удаагийн наадамд дизайн урлагийн чиглэлээр сургалт явуулдаг Урлах Эрдэм, СУИС, Монгол Солонгос коллеж, ШУТИС, ИЗИС, Сити дээд сургууль болон орон нутгийн залуу дизайнерууд оролцож шилдгүүдээ шалгаруулсан юм. Залуу загвар зохион бүтээгчид энэ л наадмаас ирээдүйн чадварлаг уран бүтээлч болох эхлэлээ тавьдаг. Тиймдээ ч чамгүй шалгуур өндөртэй, олонд танигдсан наадам юм.
Уг наадам нь хувцас загвар, интерьер, график дизайн, шилдэг залуу загвар өмсөгч гэсэн төрлөөр шилдгүүдээ тодруулдаг уламжлалын дагуу болж гала загварын шоу, тоглолтоор голчлон үзэгчдэд бэлэг барилаа.
Бүтэн өдрийн турш танхим дүүрэн үзэгчийн мэлмийг баярлуулсан “Хаврын гоёл”-ын шилдэг оролцогчид шалгарсан юм.
Шилдэг залуу загвар өмсөгчөөр Т.Баярцацрал тодорсон бол шилдэг дизайнер шагналыг ИЗОУИС хүртлээ. Харин дизайнерийн сургуулиуд дотроо шилдэг зохион байгуулалттай оролцогчоор “Урлах Эрдэм” дээд сургууль шалгарсан.
Мөн энэ төрлийн нэр хүндтэй шагнал буюу дизайны шилдэг багшаар Хувцас дизайны багш Б.Даваасүрэн тодорчээ. Тэрбээр “Сити” дээд сургуульд олон жил энэ чиглэлээр багшилж байна. Мөн чимэглэлийн шилдэг оюутнаар МУБИС-ийн З.Солонго, З.Лхагвацэрэн нар шалгарчээ.
“Хаврын гоёл” наадмын экстрьер загварын төрлийн УЭДС-ийн Э.Баасанжав, Б.Бадамнасан нар хүртжээ. Түүнчлэн компьютер энимейшн шилдэг оюутнаар дизайнер Д.Золжаргал шалгарсан байна.
Тэрбээр ШУТИС-ийн ҮТДС-ийг төлөөлөн уг наадамд оролцсон юм. Харин уран сэтгэмжийн тэргүүн байрын шагналын эзнээр УЭДС-ийн оюутан Н.Эрдэнэхишиг тодорсон.
Мөн өдөр тутмын хувцасны загварын тэргүүн байрын шагналыг хамтлагаараа оролцсон “We Will” хүртлээ. Тэд мөн л ШУТИС-ийг төлөөлсөн юм. “Хаврын гоёл-2013” наадмыг зохион байгуулагчид ШУТИС-ийн оюутнуудад тусгайлан баяр хүргэсэн. Учир нь тус наадамд жил бүр Урлах Эрдэм, Графикийн сургуулийнхан тэргүүлдэг байсан бол энэ онд техникийн гэх тодотголтой ШУТИС манлайлж чадлаа.
Наадмын тусгай шагналыг “Сити” дээд сургуулийн оюутан Г.Пагмадолгор хүртэж, уран сэтгэмжийн загварын шагнал ИЗИС-ийн “Нью Эра”-д очлоо.
Т.Батсугар
Эх сурвалж:
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea