link
Мэдээлэл холбооны технологийн сургуулиас төгсөгчиддөө зориулан “Оюутны хөгжил” нээлттэй өдөрлөгийг 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өөрийн сургууль дээрээ зохион байгууллаа.


Өдөрлөгт “Ажилд орохдоо сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэх вэ” сэдвээр Монголын сэтгэлзүйн зөвлөгөө, сургалт судалгааны хөгжлийн нээлттэй төвийн захирал Л.Болортуяа, “Нийгмийн түшлэл ба оюутан” сэдвээр ШУТИС-ийн Нийгмийн түшлэлийн албаны дарга А.Идрээ нар төгсөгч оюутнуудад илтгэл тавьж ярилцлаа. Мөн Мэдээлэл холбооны технологийн сургуулиас төгсөгчиддөө зориулан “Ажилд сонгон шалгаруулах үе шат”-ыг харуулсан богино хэмжээний кино бэлтгэн үзүүллээ. Өдөрлөгийн үеэр ажил олгогч компанийн танилцуулга болон төгсөгч оюутнуудын танилцуулга бүтээлийн үзэсгэлэн тус сургуулийн спорт зааланд болов.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship