link
Барилгын салбарын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчийг чадавхжуулах, сургалтын баазыг бэхжүүлэх зорилгоор ШУТИС Барилга хот байгуулалтын яамтай хамтран ажиллахаар боллоо. Санамж бичигт 2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Барилга, Хот Байгуулалтын сайд Ц.Баярсайхан ШУТИС-ийн ректор Т.Батбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулав.


Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн Барилгын инженер, архитектурын сургууль, Механик инженерийн сургуулиудтай хамтарч барилгын салбарын стандарт, норм дүрэм, журам боловсруулах, Барилгын салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өндөр хөгжилтэй орны технологийг өөрийн орны нөхцөлд нутагшуулан хэрэглэх талаар судалгаа шинжилгээний ажил хийх юм байна. Мөн төгсөгчдийг ажлын байраар хангах, оюутны үйлдвэрлэлийн дадлагыг барилгын салбар обьектууд дээр хийх бололцоог нээж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх гэх мэт олон талаар хамтран ажиллахаар боллоо.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship