link

ОЮУТНУУД ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДЛАА
2008-09-24 22:31 Админ
 

Вуянг Скай Тэтгэлэгийн сан нь ШУТИС, МУИС, Хүрээ дээд сургуулийн сурлага сайтай, өрхийн орлого бага нийт 33 оюутанг сонгон шалгаруулан тэтгэлэг олголоо.

Тэтгэлэг гардуулах ёслол 2008 оны 9-р сарын 19-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд болов.

Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Сургалтын проректорын үүрэг гүйцэтгэгч Я. Наранцэцэг болон  МУИС, Хүрээ дээд сургууль, БНСУ-ын төлөөлөгчид оролцов.

БНСУ-ын Вуянг Скай Тэтгэлэгийн сан (Wooyang SKY Scholarship Fund)-аас 2008-2009 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, тэтгэлэгээр шагнуулсан дараах оюутнууддаа баяр хүргэе. Үүнд:

Б. Доржпагам, ГХС-ийн IV курс

П. Баярсүх, УУИС-ийн IV курс

Д. Одончимэг, ХүУС-ийн III курс

Б. Оргодол, МТС-ийн III курс

Б. Мөнхболд, МС-ийн III курс

Б. Ганчулуун УУИС-ийн III курс

С.Мөнхбаясгалан ГГТС-ийн II курс

Б.Батбаяр ГГТС-ийн II курс

Б.Халиун ЭХИС-ийн II курс

 

Affiliated schools