link
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөрийн 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/303 тоот тушаалаар Баатар овогтой Очирбатыг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирлын албан тушаалд томиллоо.


Сайдын тушаалыг БШУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Эрдэнэчимэг болон бусад албаны хүмүүс ирж танилцуулав. Т.Батбаяр, Б.Очирбат нарын ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийн ахлагчаар БШУЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга П.Эрхэмбулган, гишүүдээр Дээд боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.Батсайхан, ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Чинзориг, Санхүү, эдийн засгийн газрын дарга Ц.Бумцэнд нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship