link
ШУТИС, Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төв, Шинжлэх ухааны салбарын Монголын эмэгтэй эрдэмтдийн холбоо хамтран “Өглөөний хүн” хөтөлбөрийн 3 жилийн ойн анхдугаар чуулганыг “Бид өглөөний хүмүүс” сэдвээр 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 08.00 цагт амжилттай зохион байгууллаа.
Тус чуулганыг Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төвийн тэргүүн Г.Биндэръяа болон ШУТИС-ийн Тамгын газрын дарга доктор Б.Чинзориг баяр хүргэж үг хэллээ.
Чуулганд Цаглашгүй гэрэлт төвийн тэргүүн Д.Ухаанзаяа “Эртэч хүнийг эрхэмлэх Монгол уламжлал” сэдвээр лекц уншив. Мөн Монголын лектор төвийн захирал Ц.Баатархүү “Бүтээмж өндөр хүчирхэг Өглөөний хүн” лекц, Тэндоү төвийн тэргүүн Г.Биндэръяа “Өглөөний хүн-Хөгжлийн гарц” сэдэвт лекц уншиж оюутнуудыг өглөө эрт босох цагийн хуваарийг хэрхэн гаргах өөрийн дотоод сэтгэлдээ хэрхэн суулгах, хүний унтах ёстой цагийн тухай, хэдэн цагт унтаж, хэдэн цагт босох, өглөө эрт боссон цагаа хэрхэн үр ашигтайгаар өнгөрүүлэх тухай сонирхолтой мэдээ мэдээллийг оюутан залууст хүргэлээ.
Лекц уншсан багш нарт Шинжлэх ухааны салбарын Монголын эмэгтэй эрдэмтдийн холбооны гүйцэтгэх захирал доктор Б.Ганцэцэг баяр хүргэж номын дээжээс бэлэг барилаа. Мөн Тэндоү төвөөс “Өглөөний хүн”-ий анхдугаар чуулганыг хамтран зохион байгуулсан ШУТИС болон Шинжлэх ухааны салбарын Монголын эмэгтэй эрдэмтдийн холбооны хамт олонд таларахал гардууллаа.
ШУТИС-аас цаашид Нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэгч Тэндоү төвтэй хамтран ажиллаж өөрийн сургуулийн оюутны таван байрны оюутнуудын дунд “Өглөөний хүн” клуб байгуулан оюутнуудаа өглөөний хүн болгохоор анхаарал хандуулан ажиллах юм.
Чуулганд эртлэн босоод цаг заваа гарган ирж оролцсон оюутнууддаа баяр хүргээд “Өглөөний хүн” болох ерөөлийг дэвшүүлье.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor