link

БНХАУ-ын Хэбэй мужийн төв Шижижуан хотын Эдийн засгийн их сургуульд 2013 оны 9 дүгээр сарын 21-23 хооронд “Төв Азийн геологи, экологийн судалгаа” сэдвээр энэ сургуулийн 60 жилийн ойтой давхцаж өндөр бэлтгэл зохион байгуулалттай боллоо. Хуралд Хятадын геологийн 101 байгууллагыг төлөөлсөн 140 гаруй судлаач эрдэмтэн багш нар, 175 аспирант, магистрант, бакалавр оюутан илтгэл тавьж оролцсоны дотор 4-5 академич, нэр алдартай олон профессорууд сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Намын хорооны дарга Хао Дунхэн нээж бүх удирдлагууд тасралтгүй сууж, асуулт, санал хэлж байсан нь хурлыг улам ч идэвхтэй болгов. Манай сургуулиас геологийн салбарын эрхлэгч дэд проф. Б.Мөнхцэнгэл, проф Д.Чулуун, Ж.Ган-Очир, магистрант А.Есөнхүү нар илтгэл тавьж оролцов. Хурлын дараа байгал-түүхийн дурсгалт газрын архей, протерозойн суурь метаморф хурдастай танилцах геологийн экскурс сонирхолтой өндөрлөв.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship