link
ШУТИС-д “ДОНОРЫН ӨДӨРЛӨГ” 2013 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд болж нийт 145 багш, оюутнууд сайн дураараа цусаа бэлэглэв.
Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн явуулын тасаг 8-10 эмч, сувилагч, нийгмийн ажилтан, жолоочийн бүрэлдэхүүнтэй байдаг.

Цусаа бэлэглэх үе шат:
· Цусны донорын эрүүл мэндийн карт нээлгэн донорын бүртгэл мэдээлэлийн санд бүртгүүлдэг.
· Цусаа бэлэглэхийн өмнө цусны донорын эрүүл мэндийн картны асуумж бөглөдөг.
· Цус багадалт байгаа эсэхийг болон цусны АВО бүлгийг тодорхойлдог.
· Эмчийн үзлэг ярилцлагын дүнд донорын шалгуурт тэнцсэн бол цусаа бэлэглэдэг.
· Шинжилгээний хариугаа ажлын өдрийн 14-16 цагийн хооронд ЦССҮТ-өөс иргэний үнэмлэхтэй очиж авдаг.

Донор бүр 3 хүнд маргаашийн өглөөний мандах нартай учирах боломж олгодог “Цусаа бэлэглэгч донор бүр баатар” юм. Цусаа сайн дураараа бэлэглсэн нийт багш, оюутан залуустаа гүнээ талархал илэрхийлье.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
ШУТИС-ИЙН ОЮУТНЫ ХОЛБОО
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship