link
Их дээд сургуулиудын оюутнууд дунд уламжлал болон зохиогддог Электроникийн улсын XV олимпиад 2013. 11. 02-03 хооронд ШУТИС-ийн КТМС дээр болж өнгөрлөө.
Энэ удаагийн олимпиадад ШУТИС-КТМС, ШУТИС-МХТС, ШУТИС-МИС, ШУТИС-ЭХИС, ШУТИС-ДТС, МУИС-МТС, МУИС-ФЭС, МУИС-УБС, ХААИС-ИС, БХИС-ЦХС 10 сургуулийн 14 баг оролцлоо.
Багийн төрөлд 34.267 оноогоор МУИС, ФЭС-1 баг 1-р байр, 34.089 оноогоор ШУТИС, КТМС-2 баг 2-р байр, 30.4 оноогоор ШУТИС-МХТС баг 3-р байр тус тус эзэллээ.
Хувийн дүнгээр 17.5 оноогоор МУИС, МТС-ийн оюутан Б.Амартүвшин 1-р байр, 14 оноогоор МУИС, МТС-ийн оюутан Б.Үйлстөгөлдөр 2-р байр, 13 оноогоор МУИС, ФЭС-ийн оюутан Б. Чанцалсүрэн 3-р байр тус тус эзэллээ.
Мөн олимпиадын үеэр оюутнуудын дунд зохиогдсон эрдэм шинжилгээний хуралд 10 илтгэл хэлэлцэгдсэнээс
МУИС, ФЭС-ийн оюутан Б.Мягмарзул, Т.Энхболд нарын “Aрдиуно-г сургалтанд хэрэглэх нь” сэдэвтэй илтгэл 1-р байр, ШУТИС, ЭХИС-ийн оюутан Э.Гомбожавын “Инфра мэдрүүр ашигласан электрон цоож” сэдэвтэй илтгэл 2-р байр тус тус эзэллээ.
Амжилт гаргасан нийт оюутан залуусдаа сурлагын өндөр амжилт хүсье.
Мөн олимпиадыг ивээн тэтгэсэн Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Жи-Мобайл, Инкомнет, Сант сургууль, КПМ ХХК байгууллага хамт олонд гүн талархал илэрхийлье.
Ирэх жилийн олимпиад ШУТИС-МХТС дээр зохиогдоно.

Багийн төрөлд түрүүлсэн МУИС, ФЭС-1 баг

Багийн төрөлд дэд байр эзэлсэн ШУТИС, КТМС-2 баг

Багийн төрөлд 3-р байр эзэлсэн ШУТИС, МХТС баг
Олимпиадын зохион байгуулах комисс
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship