link
Оюутан залуучуудын дунд волейболын спортыг хөгжүүлэх, тоглогчдын тоглолтын техник ур чадварыг сайжруулах зорилгоор “ШУТИС ГОЁ ЛИГ”-ийн тэмцээнийг НТС-ийн БТСТэнхимээс зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаа 2013 оны 11 сарын 15-нд болж ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Тамгын газрын дарга Б.Чинзориг, НТС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, БТСТэнхмийн эрхлэгч О.Баатарзоригт болон БТСТэнхимийн багш нар оролцлоо. Баг тамирчдад ШУТИС-ийн бүжгийн “Хос уянга” хамтлаг, степ аэробикийн багууд үзүүлэх тоглолт хийж мэндчиллээ.

“ШУТИС ГОЁ ЛИГ”-т БИАС, КТМС, НТС, МИС, ЭХИС, ХИБС, ГГТС, ҮТДС, МХТС, УУИС зэрэг сургуулиудаас эмэгтэй 9 баг, эрэгтэй 8 баг баруун, зүүн хэсэгт хуваагдан хоёр тойрог тоглон, хагас шигшээ, шигшээ тэмцээнд аваргын төлөө өрсөлдөх юм.

“ШУТИС ГОЁ ЛИГ”-ийн тэмцээнийг волейболын спортыг дэмжигч “Витафит” компани дэмжин 2013 оны 11 сарын 1-нээс 2014 оны 3 сарын эхэн хүртэл долоо хоног бүр Лхагва гаригын 16 цагт, Баасан гаригын 14 цагт ШУТИС-ийн төв байрны спорт зааланд явагдана.
Оюутан залуус та бүхнийг тэмцээн үзэж, хөгжөөн дэмжихийг урьж байна.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship