link

ШУТИС-ийн төлөөлөгчид Япон улсын Иватэ мужийн их сургуульд айлчиллаа
2013-11-27 21:49 Админ

ШУТИС-ийн Ректорын 2013 оны 09 сарын 13-ны өдрийн тушаалаар Япон улсын Иватэ их сургуулийн үйл ажиллагаатай танилцах, нээлттэй хаалганы өдөрлөгт оролцох зорилгоор е-Нээлттэй сургуулийн захирал Я.Наранцэцэг, БИАС-ийн БШЗТА-ын тэргүүлэх профессор М.Оюунчимэг, ЭХИС-ийн ҮЭСЭХ-ний профессорын багийн ахлах багш З.Баттогтох, КТМС-ийн дэд захирал Ц.Тэнгис, ҮТДС-ийн КГД-ны профессорын багийн багш Б.Мэндсайхан, е-Нээлттэй сургуулийн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, е-Нээлттэй сургуулийн ВТ-ийн профессорын багийн зөвлөх профессор, ШУТИС-ийн Япон Монголын хамтарсан институтын захирал Г.Зориг нар 2013 оны 10 сарын 16-наас 21-ний хооронд ажлын айлчлал хийлээ.

Уг ажлын айлчлалын хүрээнд хоёр их сургуулийн хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэх, е-Нээлттэй сургууль болон Иватэ их сургууль дээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Айлчлалыг Иватэ Их Сургуулийн “Нээлттэй хаалганы” (Open Campus) өдрийн үеэр хийсэн тул бүх тэнхим, лабораториудын судалгаа шинжилгээний үр дүн, чиглэлийг бодитоор дүгнэх боломж бүрдсэн юм. Мөн Японы их сургуулиудын Нээлттэй хаалганы өдрийг хэрхэн зохион байгуулдаг талаарх биечлэн танилцлаа.

Мөн Иватэ их сургууль дээр ШУТИС-ийн мэдээллийн өрөөний нээлтийн үйл ажиллагаа болж хоёр их сургуулийн хамтын ажиллагаа болон мэдээллийн өрөөний нээлтийг Япон улсын NHK телевизийн баг сурвалжилж Япон улсын телевизын сувгаар цацагдсан.

Айлчлалын багийнхан ажлынхаа хүрээнд Япон улсын Нээлттэй Их Сургуулийн Иватэ салбар сургууль дээр зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Affiliated schools