link
“Дэлхийн шилдгүүдийн сэдэж, бүтээж байгааг Монголын инженерүүд ч хийж чадна гэдгийг эрдэмтэн Н.Нацагням харууллаа. Бид өнөөдөр оюунлаг бүтээн байгуулалт, монгол ухааныг алдаршуулж байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төрийн шагналт эрдэмтэнд Засгийн газрын нэрэмжит 100 сая төгрөгийн шагнал гардуулахдаа хэллээ.
“Английн IT компаниудад ахлах инженер хүртэл ахиж есөн жил ажиллахдаа ердөө хоёр технологи сурч ирснээ бүтээл болголоо. Монгол Улс импортлогч биш үйлдвэрлэгч-экспортлогч орон болоход энэ бүтээл маань түлхэц үзүүлнэ гэж итгэж байна” хэмээн инженер Н.Нацагням хэллээ. Ажлын гараагаа цахилгааны монтёрчноос эхэлж байсан тэрбээр Английн гурван компанид зохион бүтээгч инженерээр өсч дэвшиж ажилласан байна. Өөрийг нь өдий зэрэгт хүргэж, бурхан ухаанаа өвлүүлсэн багш нарынх нь ч хөдөлмөрийг төр үнэлээсэй гэж хүсдэгээ уламжилсныг Засгийн газрын тэргүүн тодотгож, "Н.Хэнмэдэх, Ч.Нацагдорж, Д.Өлзий-Орших, Б.Бат-Отгон зэрэг олон багшийн мэдлэг туршлага, ур ухааны хүчээр олон улсын хэмжээнд үнэлэгдсэн Н.Нацагнямын адил олон инженер, зохион бүтээгч цаашид ч төрнө гэдэгт итгэлтэй байна. Монгол инженерүүдийн дахин сэргэлтийг Монголын төр дэмжих болно" гэлээ.







Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea