link
2013 оны 12-р сарын 14-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 35 жилийн ойн баярын хүрээнд “Эрдэнэт-35” Эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг 2 үе шаттай, 3 салбар хуралдаантайгаар Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль, Хөгжлийн хэлтэс, Эдийн засаг, маркетингийн хэлтэс хамтран зохион байгуулсан. Илтгэлийн уралдаанд нийт 82 илтгэл ирүүлснээс:
- Геологи уул уурхайн салбар хуралдаанд – 27
- Эрдэс боловсруулалт, металлургийн салбар хуралдаанд - 36
- Уурхайн хаалтын менежмент салбар хуралдаанд – 19 илтгэлүүдийг тус тус хэлэлцүүлж шилдэгүүдээ шалгарууллаа.
Хурлын хүндэт зочдоор Монголын металлургийн холбооны ерөнхийлөгч Ц.Мөнхжаргал, Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба, ШУТИС-ийн сургалтын проректор Х.Энхжаргал ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийн захирал Л.Пүрэв, ШУТИС-ийн төв номын сангийн захирал Ч.Гулнар нар болон бусад албаны хүмүүс ирсэн байна.
Уг эрдэм шинжилгээний хурал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хөгжлийн ирээдүйг шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилт, техник, технологийн дэвшилттэй уялдуулан шинжлэх ухаан үйлдвэрлэл- сургалтын байгууллагууд болон бизнесийн хүрээнийхний хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх, уул уурхайн хууль эрх зүйн орчинг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх санал санаачлагыг нэмэгдүүлсэн үр дүнтэй хурал боллоо. Хурлаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлага, хамт олонд хандаж гаргах зөвлөмж боловсруулсан гаргасан байна. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 35 жилийн түүхэн замнал, техник технологийн хөгжлийг харуулсан үзэсгэлэнг хуралд оролцогчид болон хүндэт зочид дэлгэн танилцууллаа.
Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэтийн Технологийн сургууль
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor