link
ШУТИС-ийн багш, ажилчдын 2014 оны аварга шалгаруулах уламжлалт спортын 4 төрөлт тэмцээний нээлт 2014 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр спортын төв зааланд боллоо. Спортын 4 төрөлт тэмцээн волейболын төрлөөр эхэлж байна. Тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдхүүн 16 сургуулийн болон захиргааны нийт 17 багийн 300 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна.


Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Т.Намнан, Ч.Баасандаш, Тамгын газрын дарга Б.Чинзориг, Багш нарын зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн, Биеийн тамир, спортын тэнхмийн эрхлэгч О.Баатарзоригт нар оролцож баг тамирчдад амжилт хүслээ. 4 төрөлт тэмцээний волейболын тоглолт энэ сарын 13-15-ний өдрүүдэд, шатар, ширээний теннис 16-нд, Сагсан бөмбөгийн тэмцээн 17-19-ний өдрүүдэд спортын төв зааланд болох юм.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship