link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2013/14 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 71 дэх, Магистрын 33 дахь удаагийн төгсөлт 2014 оны 1 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд боллоо.

Энэ удаагийн төгсөлтөөр магистрын зэрэгтэй 246, Тайваний Үндэсний Нэгдсэн их сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын хамтарсан /МВА/ хөтөлбөрийн хос дипломтой 11, бакалаврын зэрэгтэй 1288 үүнээс онцлох дипломтой 15 оюутан төгсөн гарч байна.


Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, П.Жаргалтуяа, Т.Намнан болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэргүүлэх профессорууд оролцлоо. Нийт төгсөгчдөд хандан ректор Б.Очирбат мэндчилгээ дэвшүүлэн дипломыг нь гардуулан өгөв. Мөн ДаТС-ийн төгсөгч Г.Ганчимэг, Е-нээлттэй сургуулийн төгсөгч А.Хонгор нар Монголын Залуучуудын Холбооны Хөдөлмөрийн алдар медалиар шагнууллаа.

Нийт төгсөгчиддөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт,
амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship