link
ШУТИС, Буриадын их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ХБС-ийн Монгол судлалын профессорын баг, Орос судлалын профессорын баг, Русский центр 2014 оны 1 сарын 9-оос 1 сарын 20-ны өдрүүдэд орос монголын оюутнуудын хамтарсан “Өвлийн сургалт” амжилттай зохион байгуулав. Уг арга хэмжээ монгол, орос хэлний мэдлэг чадвараа сайжруулах, монгол ахуй ёс заншилтай танилцах, хоёр орны оюутны хамтын ажиллагааны хүрээг тэлэх олон боломж нээж өгсөнөөрөө чухал үр дүнтэй болж өнгөөрлөө. Энэхүү сургалтанд Буриадын их сургуулийн 15 оюутан ШУТИС-ийн 10 оюутан оролцов. Оюутнууд монгол, орос хэлний сургалтанд хамрагдахаас гадна Монгол улсын Их хурал, засгийн газрын ордон, музей, үзэсгэлэн, түүх дурсгалын газар, монгол ахуйтай танилцав.

“Өвлийн сургалт”-ын нэгэн чухал арга хэмжээ нь 1 сарын 17-нд зохион байгуулсан “Россия, Монголия: история, культура, язык” сэдэвт оюутныолон улсын дугуй ширээний ярилцлага боллоо. Энэ ярилцлагад хоёр орны түүх, соёл, хэлний талаар 16 сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.

Сургалтанд оролцсон оюутнууд тайлан хамгаалж, батламж гардан авлаа.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship