link
Гадаад харилцаа хамтын ажиллагааны проректор П.Жаргалтуяа, гадаад харилцааны албаны дарга Т. Ууганбаяр бусад мэргэжилтнүүд гуравдугаар сарын 10-аас 11-ны өдрүүдэд БНСУ-ын Дэгү Гёнбүкийн шинжлэх ухаан, технологийн институтийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.
Тус Дэгү Гёнбүкийн шинжлэх ухаан, технологийн институт нь 2003-онд БНСУ-ын засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан англи хэл дээр сургалттай орчин үеийн лаборатори, сургалтын тоног төхөөрөмж бүхий өндөр технологийн суурь судалгааны томоохон улсын институт юм.

Энэхүү айлчлалын үеэр тус хүрээлэнгийн захирал Др. Сунг-Чул Шинь Гадаад харилцааны газрын дарга Моонсүк Сон болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийж, шинэ материалын судлал, мэдээллийн технологи, робот техник, эрчим хүчний систем, био-технологийн чиглэлээр ШУТИС-ийн багш, судлаачдыг магистрантур докторантурт тэтгэлэгтэйгээр суралцуулах талаар харилцан тохиролцов.

ТГ
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship