link
Уралын холбооны их сургуулийн гадаад харилцааны албаны гадаад оюутны асуудал эрхэлсэн захирал Елена Еланцева, тус сургуулийн төгсөгчдийн холбооны менежер Попов А.Н нар ШУТИС-д зочилж, Оюутны хөгжил, олон нийттэй харилцах проректор Т.Намнантай уулзлаа. Уулзалтаар хоёр сургуулийн оюутан солилцоо, хамтарсан дадлага хийх, багш нарыг докторантурт сургах болон цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Мөн энэ үеэр ШУТИС-ийн төгсөх курсын оюутнуудад Уралын холбооны их сургуулийн магистрантурт суралцуулах боломжийн талаар мэдээлэл хийв. Тус уулзалтыг Уралын холбооны их сургуулийн төгсөгчдийн Монгол дахь салбар холбооноос зохион байгуулав.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship