link
ШУТИС-ийн ректорын гуравдугаар сарын 25-ны А-51 тоот тушаалаар ЭХИС-ийн Дулаан хангамж, автоматжуулалтын профессорын багийн ахлах багш Д.Даваадорж, БИАС-ийн барилгын техник, менежментийн профессорын багийн багш Б.Сарангэрэл нарт ШУТИС-ийн хүдэт профессор цол олгохоор болжээ. Хүндэт профессор цол олгох ёслолын ажиллагаа 2014 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр болж ЭША-ны дарга Х.Отгон-Эрдэнэ Хүндэт профессор цол хүртэж байгаа хүмүүсийг танилцууллаа.


Үүний дараа ШУТИС-ийн ректор Б.Очирбат хүндэт профессор цол хүртсэн ЭХИС-ийн Дулаан хангамж, автоматжуулалтын профессорын багийн ахлах багш Д.Даваадорж, БИАС-ийн барилгын техник, менежментийн профессорын багийн багш Б.Сарангэрэл нарт хүндэт профессорын диплом гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээжийг өргөн барилаа. Хүндэт профессоруудад баяр хүргэж ЭХИС-ийн захирал Ч.Мангалжалав, БИАС-ийн тэргүүлэх профессор Р.Хишгээ нар үг хэлэв.
Хүндэт профессор ЭХИС-ийн Дулаан хангамж, автоматжуулалтын профессорын багийн ахлах багш Д.Даваадорж
Д.Даваадорж нь 1954 онд төрсөн. 1972-1978 онд Украйн улсын Киевийн политехникийн дээд сургуульд “Дулааны процессийн автоматжуулалт” мэргэжлээр суралцаж төгссөн. 1978 оноос Улаанбаатар хотын Дулааны I станцад автоматикийн инженер, 1981 оноос хойш МУИС, улмаар ШУТИС-д 32 дахь жилдээ багшилж байна.

Сургуульд оруулсан хувь нэмрийг дурдвал:
Хүндэт профессор БИАС-ийн барилгын техник, менежментийн профессорын багийн багш Б.Сарангэрэл
Б.Сарангэрэл 1958 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн. 1983 оны ОХУ-ын Екатеринбург хотын Уралын ТИС-ийг “Барилгын инженер-эдийн засагч” мэргэжлээр төгссөн. ШУТИС-д 30 дахь жилдээ ажиллаж байна.

Ажиллах хугацаандаа:
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship