link
2013-2014 оны хичээлийн жилийн ШУТИС-ийн оюутны Математикийн Олимпиадын II даваа 4-р сарын 05-нд болж энэ жилийн ШУТИС-ийн Математикийн манлай оюутнууд, баг (сургууль) тодорлоо. Аварга математикчаар Уул Уурхайн Инженерийн Сургуулийн оюутан М.Еркебулан 27 оноогоор (Багш Ц.Сарантуяа) шалгарсан бол хоёрдугаар байранд Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн оюутан Б.Оюунбаатар 17 оноогоор (Багш Т.Баяртөгс), Математикийн Сургуулийн оюутан Х.Намуун 16 оноогоор (Багш Д.Батнасан), гуравдугаар байранд Барилгын Инженер, Архитектурын Сургуулийн оюутан Б.Эрдэнэ 14 оноогоор (Багш М.Энхцэцэг), Компьютерийн Техник, Менежментийн Сургуулийн оюутан Б.Пүрэвдорж 14 оноогоор (Багш В.Батзориг) тус тус шалгарлаа.
Олимпиадад амжилттай оролцож эхний 15-н байр эзэлсэн оюутнуудад олон улсын оюутны математикийн олимпиадад оролцох багыг сонгон шалгаруулах бэлтгэл-сорилд оролцуулах эрх олгоно. Олимпиадын тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.math-olymp.blogspot.comхаягаар орж танилцана уу.
Багийн дүнгээр Математикийн Сургууль шалгарч цом, дипломоор шагнуулав. Олимпиадад оролцсон нийт оюутнуудад сурлагын өндөр амжилт хүсье.
Математикийн Сургуулийн захиргаа
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor