link

Улсын IV олимпиадыг КТМС-ийн баг тэргүүллээ
2014-04-25 01:20 Админ

 

Эдийн Засгийн Шинжлэх Ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит Маркетингийн Менежментийн Улсын IV олимпиад 2-р шат 4-р сарын 13-ны өдөр СЭЗДС дээр амжилттай явагдаж өнгөрлөө. 1-р шатанд шалгарсан шилдэг 6 баг болох:

1. СЭЗДС-ийн "BMF”,

2. ШУТИС-КТМС-ийн “Хөөрхөн зураг”,

3. СЭЗДС-ийн "Beyond",

4. МУИС-Худалдааны сургуулийн “Маркетингийн суман”,

5. МУИС-Худалдааны сургуулийн “Z витамин”,

6. МУИС-Бизнесийн сургуулийн “Инноваци” багууд ерөнхий ивээн тэтгэгч “МИГ даатгал” ХХК-ны өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэж өрсөлдлөө.


 

12 сургуулийн 19 баг оролцсон олимпиадын нэгдсэн дүнгээр

Тэргүүн байранд ШУТИС-КТМС-ийн “Хөөрхөн зураг” баг,

Дэд байранд СЭЗДС-ийн "BMF" баг,

Гутгаар байранд СЭЗДС-ийн "Beyond" баг шалгарлаа.

 Оюутны хувийн дүнгээр

1-байранд СЭЗДС-ийн "BMF" багийн Д.Сүхболд,

2-р байранд СЭЗДС-ийн "Beyond" багийн Г.Даваасүрэн,

3-р байранд ШУТИС-КТМС-ийн “Хөөрхөн зураг” багийн Ц.Баатарцогт,

Тусгай байруудад СЭЗДС-ийн "Beyond" багийн Т.Лхам, ШУТИС-КТМС-ийн “Хөөрхөн зураг” багийн М.Одгэрэл, МУИС-Худалдааны сургуулийн “Z витамин” багийн Ө.Асрал, Удирдлагын Академийн “Гнитекрам” Г.Гэрэлтуяа нар шалгарлаа.

Шилдэг удирдагч багшаар:

 

1-р байранд ШУТИС-КТМС-ийн “Хөөрхөн зураг”багийн удирдагч Ч.Энх-Амар

2-р байранд СЭЗДС-ийн "BMF" багийн удирдагч Т.Алтангэрэл

3-р байранд СЭЗДС-ийн "Beyond" багийн удирдагч Ж.Сувд-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Олимпиадад оролцоход тусалж дэмжсэн ШУТИС-КТМС –ийн захиргаа, нийт багш, оюутнууддаа бүгдэд нь Маркетиг, Үйлдвэрлэлийн профессорын багийн зүгээс гүнээ талархаж байна

 

Affiliated schools