link

БШУ-ны сайдын ивээл дор ШУТИС, Монгол залуу хүн ТББ хамтран ШУТИС-ийн хичээлийн хоцрогдолтой байгаа оюутнуудын сурлагын чанарыг дээшлүүлэх, суралцах идэвхийг нэмэгдлүүлэн хариуцлагыг ухамсарлуулах зорилготойгоор сургалтын төслийг хэрэгжүүлэхээр болсон.
Сургалтын төслийн зорилт нь
-Дээд боловсролын шинэчлэлд хийгдэж буй ажлыг товчлон танилцуулах, гарч буй эерэг үр дүнг сурталчилан таниулах
-Оюутны өөрсдийн оролцоонд тулгуурлан хувь хүн бүрийн авъяас чадвараа нээх сэдлийг бий болгох
-Оюутны төлбөр хийгээд оюутны үндэсний тэтгэлгийн хариуцлагыг таниулах, зөв үйлд захиран зарцуулах талаар ойлголт өгөх
-Ирээдүйд хариуцлага өндөртэй чадварлаг мэргэжилтэн болсноор улсын хөгжлийг урагшлуулах гол зангилаа болно гэдгийг ойлгуулах
-Суралцах хүсэл тэмүүллийг нь дэмжин бүтээлч иргэн болохын давуу талыг ойлгуулах
Энэхүү сургалтын төслийн хүрээнд “Хариуцлага ба аз жаргал” сэдэвтэй сургалт 2014 оны 4-р сарын 23-аас 4-р сарын 25-ны өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулагдаж ШУТИС-ийн бүрэлдэхүүн 13 сургуулийн GPA 2.5 –аас доош дүнтэй суралцаж буй 768 оюутан уг сургалтанд хамрагдлаа.
“Хэрэв сурагч та өөрөө хичээхгүй юм бол танд зуун багш, дэлхийн шилдэг сургууль байлаа ч сургах эрдэм хүчгүйднэ”.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship