link

ОХУ-н Новосибирскийн Техникийн их сургуульд болсон “Олимпиады по инженерной и компьютерной графике” сэдэвт олон улсын олимпиадад ШУТИС-ийн салбар МИС-ийн оюутан Ч.Мөнхжаргал болон БИАС-ийн оюутан Д.Сайнбаяр нар амжилттай оролцоод ирлээ. Уг олимпиадад ОХУ-ийн нийт 20-иод томоохон их дээд сургуулиуд оролцсоноос “Моделирование сборочных единиц” төрөлд Ч.Мөнхжаргал SolidWorks програмаар оролцож шагналт 4-р байранд, “Разработка чертежа детали в системе проектирования AutoCAD” төрөлд Д. Сайнбаяр 5-р байр тус тус эзэлсэн байна. Новосибирскийн техникийн их сургуулийн ректор Н.В.Пустовой ШУТИС-ийн ректор Б.Очирбатад талархалын захидал илгээлээ. Түүнчлэн ШУТИС-ийн Инженерийн зурагзүйн професорын багийн багш нар Новосибирскийн Техникийн их сургуулийн “Инженерийн зураг зүйн тэнхим”-тэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний явцаа дүгнэн “Архитектурно-Строительный Университет мөн Новосибирскийн Барилга-архитектурын их сургуульд”-зочилж цаашид хамтарч ажиллах талаар албан уулзалт хийлээ.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship