link
Робокон-2014 үндэсний тэмцээнд оролцох багуудыг дэмжих зорилгоор ШУТИС-ийн аварга шалгаруулах тэмцээн болон үр дүнгийн хэлэлцүүлэг КТМС дээр 2014 оны 4-р сарын 20 ны өдөр боллоо. Энэхүү тэмцээнийг Эрдэм шинжилгээний алба, Бүрэлдэхүүн сургуулиуд, “ШУТИС-Робокон 2014 тэмцээн”-ийг зохион байгуулах комисс хамтран зохион байгууллаа.
Энэ жилийн тэмцээний гол онцлог болох “Үр дүнгийн хэлэлцүүлэг”-ийг явуулахдаа дараах 3 үзүүлэлтүүдийг харгалзан 30 оноогоор дүгнэв. Үүнд:
1. Шинэ санаа, роботын шийдэл, технологи
/Бэлэн технологийг ашиглахгүйгээр шинэ санаа гаргасан эсэх/
2. Зохион байгуулалт (менежмент)
/Үндсэн баг нь: олон улсын жишгийн дагуу багийн гишүүдийн 1/3 нь электроник, 1/3 нь механик, 1/3 нь программчлалын ба менежментийн чиглэлээр суралцдаг оюутнуудаар багаа бүрдүүлсэн эсэх/
3. Санхүүгийн тайлан
/Аль болох бага зардлаар, гар доорх материалуудыг ашигласан эсэх/
Дээрх үзүүлэлтүүдийг оруулснаар багуудын зохион байгуулалт нь олон улсын робоконы багуудын жишигт нийцэх юм.
Тэмцээнд 4 бүрэлдэхүүн сургуулийн 6 баг оролцсон ба бүрэлдэхүүн сургуулиар дараах шагналт байруудыг эзэллээ.


Эрдэм шинжилгээний алба, Бүрэлдэхүүн сургуулиуд, Зохион байгуулах комисс
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship