link
УЛСЫН ХИМИЙН XXV ОЛИМПИАД ШУТИС, МТСургууль дээр 2014 оны 05 сарын 02-04 ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Уг олимпиадад МУИС, ЭМШУИС, ШУТИС, ХААИС, Дарханы технологийн сургуулийн нийт 53 оюутан оролцлоо.

Бодлогын тэмцээн
Үүнээс А бүлэг (I, II курс)-т нийт 30 оюутан өрсөлдсөнөөс ШУТИС, МТСургуулийн I курсын оюутан Батсайхан Содном 20,3 оноогоор I байр, ШУТИС, МТСургуулийн II курсын оюутан Төмөрбаатар Чанцалмаа 17,15 оноогоор II байр , МУИСургуулийн оюутан Гэрэлбаатар Хонгорзул 15 оноогоор II байр , ЭМШУИСургуулийн оюутан Мөнхсайхан Тэгшбаяр 14,4 оноогоор III байр, ШУТИС, УУИСургуулийн II курсын оюутан Бандихүү Энхтүвшин 14,05 оноогоор III байрыг тус тус эзэллээ.

Олимпиад нээлт

Туршилт тэмцээн
Б бүлэгт (III, IV курс) нийт 23 оюутан өрсөлдсөнөөс МУИСургуулийн оюутан Хасбаатар Аззаяа 23,80 оноогоор I байр, ЭМШУИСургуулийн оюутан Энхтуяа Сэлэнгэ 19,90 оноогоор II байр, ЭМШУИСургуулийн оюутан Батбаяр Гантулга 19,10 оноогоор II байр, ШУТИС, МТСургуулийн оюутан Батхүү Мөнх-Эрдэнэ 17,45 оноогоор III байр, МУИСургуулийн оюутан Нямсүрэн Хосбаяр 16,65 оноогоор III байрыг тус тус эзэллээ.
ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН БҮХ ОЮУТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ.
Олимпиад зохион байгуулах комисс:
ШУТИС, МТС, Химийн технологийн салбар
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship