link
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд ЭХИС-иас зохион байгуулсан “ДУЛААН ТЕХНИК-2014” олимпиад 2014 оны 05-р сарын 03-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.

Олимпиадад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургууль ЭХИС, УУИС, Дархан Технологийн сургуулийн мэргэжлийн болон мэргэжлийн бус ангийн оюутнууд өрсөлдөн мэдлэг, чадвараа сорьсоноос дараахь нэр бүхий оюутнууд бусдыгаа манлайлан шагналт байруудад шалгарчээ.
Үүнд:
1-р байр Б.Амартүвшин /Дархан ТС-ДЦС-2/
2-р байр Д.Давааням /ЭХИС-ДЦС-2/
2-р байр М.Еркебулан /УУИС-УУАТ-3/
3-р байр М.Батдулам /ЭХИС-ДПА-2/
3-р байр Б.Даваасүрэн /ЭХИС-ҮХДХ-2/
3-р байр Л.Наранбаяр /ЭХИС-ДПА-2/
Тусгай байр М.Тэмүүлэн /ЭХИС-ДПА-2/
Тусгай байр М.Батзориг /ЭХИС-ДЦС-2/
Тусгай байр Ө.Мөнхцоож /ЭХИС-ДПА-2/
Тусгай байр Э.Бат-Оргил /ЭХИС-ҮХДХ-2/
Тусгай байр Б.Ням-Очир /ЭХИС-ДЦС-3/
Өөрийн мэдлэг, чадвараар тэргүүлэн байр эзэлсэн оюутнууд болон олимпиадад амжилттай оролцсон нийт оюутнуудынхаа цаашдын сурлага, хөдөлмөр, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ирж буй улирлын шалгалт, шүүлгэндээ амжилт гаргахыг ерөөе.
Зохион байгуулах комисс:
ЭХИС-ийн захиргаа,
Дулаан солилцоо, термодинамикийн баг,
ЭХИСОЗ
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship