link
Монгол Улсад анх удаа БХБЯ, НҮБ-ын “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж МОН/13/302” төсөл, БИАС-ийн ХБОИС-ын хамтарсан “Сум, орон нутгийн инженерийн байгууламжийн ашиглалт хариуцсан мэргэжилтэн” бэлтгэх шаталсан сургалтын үйл ажиллагаатай холбогдуулан, БИАС-ийн 55 жилийн ой, үндэсний сантехникийн инженер бэлтгэж эхэлсэний 50 жилийн ойн хүрээнд салбартаа тэргүүлэгч “Ультрасоник” ХХК хичээлийн II байрны 208 тоот өрөөг өөрийн нэрэмжит кабинет болгон тохижуулав.

Кабинетийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд БИАС-ийн захирал П.Отгонбаяр, БХБЯ-ны Орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Эрдэнэцэцэг, “Хөдөөгийн ус хангамж, ариун цэврийн байгууламж МОН/13/302” төслийн үндэсний зохицуулагч Г.Отгонбаяр , ХБОИС-ын эрхлэгч С.Чулуунхуяг болон “Сум, орон нутгийн инженерийн байгууламжийн ашиглалт хариуцсан мэргэжилтэн” бэлтгэх I шатны сургалтад оролцогчид, ХБОИС-ын багш нар оролцов.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship