link
ШУТИС багш ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд “Голомт банк”-тай хамтран орон сууцны хөнгөлөлттэй зээлийн гэрээг 2011 онд байгуулсан билээ. 2012 оны намар барилгын гүйцэтгэлийн ажлыг “Химон” ХХК, “Немон” ХХК эхлүүлж 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр улсын комисс хүлээн авч багш, ажилчдад түлхүүрийг нь гардуулан өглөө.


180 айлын орон сууцны хотхоны нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун болон гүйцэтгэгч компанийн удирдлага болон “Голомт”, “Улаанбаатар” банкны төлөөлөл оролцож тууз хайчиллаа. ШУТИС-ийн 180 багш, ажилчид шинэхэн баригдаж ашиглалтад орсон орон сууцны түлхүүрээ гардан авлаа. Шинэ байранд орсон профессор, багш, ажилчид гүйцэтгэлийн ажлыг хийсэн “Немон” ХХК, “Химон” ХХК-ийн хамт олонд сэтгэл хангалуун байгаагаа нээлтийн үеэр илэрхийлж байлаа. ШУТИС цаашдаа багш, ажилчдынхаа орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэх юм.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship