link
ШУТИС-ийн ректор Б.Очирбат Энэтхэг улсын IEC их сургуультай хамтарсан 3+1 хөтөлбөрөөр сурахаар явж байгаа КтМС-ийн долоон оюутныг хүлээн авч уулзаж зөвлөгөө өглөө. Эдгээр оюутнууд Мэдээллийн систем мэргэжлээр КтМС-д 3 жил сурсан бөгөөд сүүлийн нэг жилдээ Энэтхэгт сурч ШУТИС болон IEC их сургуулийн бакалаврын зэргийн дипломыг зэрэг авах юм.

Зураг дээр КтМС-н мэдээллийн систем мэргэжлийн оюутан Г.Чимэдцогзол, Ц.Бор-Үжин, М.Амарзаяа, А.Анхбаяр, Э.Сэргэлэнбаатар, Б.Халиун, Б.Ганцогт, зөвлөх багш Д.Золбоо болон мэргэжил хариуцсан профессор Ц.Ганбат.

Зөвлөх багш Д.Золбоо нь IEC их сургууль дээр оюутнуудаа хүргэж өгч, 7 хоног томилолтоор ажиллах юм. Энэ хөтөлбөрөөр мэдээллийн технологиор суралцаж буй ШУТИС оюутан хамрагдах боломжтой.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship