link
Солонгосын Ёжүгийн их сургуулиййн удирдлагууд болон багш, оюутны төлөөлөл 2009 оны 6-р сарын 11-нд ШУТИС-д зочиллоо.Хоёр сургууль гурван жилийн өмнө хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаас хойш багш оюутан солилцох, хамтран эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх тал дээр багагүй ажил хийгээд байгаа талаар ШУТИС-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор Т.Батбаяр уулзалтын үеэр онцолж байсан. Тухайлбал ХБС-ийн хорь гаруй оюутан тус сургуулийн зуны сургалтад хамрагдсан, өнгөрөгч өвөл манай салбар сургуулиудын 11 профессор багш тус сургуулийн зардлаар Ёжүгийн Технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирсэн зэргийг дурдаж болох юм. Хоёр сургууль хамтран ажиллах гэрээ байгуулж, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, Ёжүгийн Технологийн сургуулийн Олон усын хамтын ажиллагааны проректор Min Sub Kim нар энэ өдөр гарын үсэг зурав. Мөн Солонгос, Монгол оюутны уулзалт зохион байгуулж, Ёжүгийн их сургуулийн багш оюутнууд " Гоо сайхан, хувцасны дизайн" сэдвээр лекц уншсан юм. Энэхүү арга хэмжээнд ШУТИС-ийн ҮТДС-ийн оюутнуудаас гадна Монголын Дизайнерүүдиййн холбоо, Хувцас загварын чиглэлээр сургулт явуулдаг сургуулиудын төлөөлөл оролцлоо.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea