link
ХБНГУ-ын Дармштатын ТИС-ийн багш Маргот Гелднер Реме 2014 оны 05 сарын 22 наас 06-р сарын 10 хүртэлх хугацаанд МС-дээр ирж ажиллан оюутнуудад хичээл заан мөн герман хэлний DSH шалгалтыг аван сертификатаа гардууллаа. Уг шалгалтанд 12 оюутан тэнцсэн ба МУИС, Отгонтэнгэр, МУБИС-иудаас оюутнууд оролцон жилээс жилд хүрээгээ тэлсээр байна.


ХБНГУ-д суралцах зорилгтой оюутнуудад зайлшгүй шаардлагатай уг сертификатаа Монголдоо гардан авснаар ХБНГУ-ын их дээд сургуульд шууд оюутан болж сурах боломжийг бүрэн нээж өгч байгаа юм.

2014 оны 06-р сарын 14-нд Германы инженерийн бэлтгэл ангийн нийт 9 оюутан 100%-ийн хоёр засгийн газрын тэтгэлэгээр ХБНГУ-ын Фрайбергийн их сургуульд суралцахаар явах гэж байна. Эдгээр оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship