link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2013/14 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 72 дахь, магистрын 34 дэх удаагийн төгсөлт 2014 оны 6 дугаар сарын 30-аас 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд боллоо. Энэ удаагийн төгсөлтөөр магистрын зэрэгтэй 372, бакалаврын зэрэгтэй 2392 үүнээс онцлох дипломтой 88, дипломын зэрэгтэй 156 оюутан төгсөн гарч байна.


Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга, УИХ-ын даргын зөвлөх Ц.Буянцогтоо, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, проректор Х.Энхжаргал, Ч.Баасандаш, П.Жаргалтуяа, болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэргүүлэх профессорууд оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж ректор Б.Очирбат нээж үг хэлж, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо нийт төгсөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүллээ.

Мөн энэ удаагийн төгсөлтийн онцлог нь ШУТИС-ийн УУИС-ийг Уул уурхайн ашиглалтын мэргэжлээр 74 оюутан төгссөнөөс БНСУ-ын иргэн Л.Санвонь хоёр улсын засгийн газар хоорондын тэтгэлгээр ШУТИС-ийн инженерийн мэргэжил эзэмшсэн "Анхны гадаад бакалавр зэрэгтэй төгсөгч" боллоо. УУИС-ийн УУАТ-ийн мэргэжлээр гадаад оюутан мэргэшүүлэх бүрэн боломжтойг харуулсан байна.
Нийт төгсөгчиддөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт,
амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship