link
ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр өргөтгөл хийж тусгай зөвшөөрөл авсаны нээлтээ хийлээ. Эрүүл мэндийн төв нь шүд, дотор, нөхөн сэргээх, эмчилгээ оношлогооны кабинетууддаа засвар хийж шинэ тоног төхөөрөмжүүдээр тоногложээ.

Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат, проректор Ч.Баасандаш, газрын дарга Ц.Бумцэнд, Д.Хашбаяр, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Ц.Ононтуул болон бусад хүмүүс оролцож нээлтийн тууз хайчиллаа.

Тус төвд шүд, дотор, нөхөн сэргээх, эмчилгээ оношлогооны кабинетуудад зургаан эмч, нэг сувилагч 20 гаруй нэр төрлийн эмчилгээ болон оношлогооны тоног төхөөрөмжүүд дээр ажиллаж байна. Нөхөн сэргээх, дотрын оношлогоо, эмчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авсанаар ШУТИС-ийн багш, оюутнуудад үйлчлэх бүрэн боломжтой боллоо. ШУТИС-ийн эрүүл мэндийн төвийнхөн санаачлагатай ажиллаж өөрийн үйл ажиллагаагаа өргөтгөж байгааг нээлтийн ажиллагаанд оролцогчид онцолж байлаа.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship