link

ШУТИС-ИЙН АХМАД НАСТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫН ТӨСӨЛ
2009-04-20 17:00 Админ

Ректорын 2009 оны ...... тоот тушаалын хавсралт

  ШУТИС-ИЙН АХМАД НАСТНЫ ХӨДӨЛМӨР

ЭРХЛЭЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

 Нэг. Нийтлэг үндэслэл

 1.1. ШУТИС-ийн дүрэмд заасан удирдах, захиргааны, сургалтын болон эрдэм шинжилгээний албан тушаалд ажиллаж буй ахмад настны хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, их сургуулийн дүрэм, журмын хүрээнд зохицуулахад энэхүү журмыг баримтална.

1.2. Энэхүү журмыг ШУТИС-ийн нийт ажиллагсад дагаж мөрдөнө.

Хоёр. Ахмад настан тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх, хөдөлмөр эрхлэх үйл ажиллагаа

 2.1. Хуулиар тогтоосон тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ахмад настан тэтгэврээ тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөх, тэтгэврээ тогтоолгосны дараа болон тэтгэврээ тогтоолгохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ Ректорын ажлын албанд гаргана.

2.2. Их сургуулийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг харгалзан ахмад профессор, багш нарын сургалт, эрдэм шинжилгээний ажлын туршлага, ур чадварыг ашиглах үүднээс үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргах эрхийг зөвхөн профессор, багш нар эдэлнэ.

2.3. Профессор, багш нар тэтгэврээ тогтоолгохгүйгээр үргэлжлүүлэн ажиллах хугацааг 65 насаар хязгаарлана.

2.4. Ахмад настныг ажлаас чөлөөлөх, тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн профессор, багш хүсэлтээ гаргавал сургууль, баг, тэнхмийн саналыг үндэслэн 2.3-т заасан насны дээд хязгаарт хүртэл ажиллуулах шийдвэрийг Ректор гаргана.                                                                                                                    

2.5. Тэтгэврээ тогтоолгосон профессор, багш нарыг ажиллуулахдаа дараах зарчмыг баримтална. Үүнд:                          

2.5.1. Профессор, багш үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргавал түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн төвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал, ажиллах сургууль, баг, тэнхмийн багш нарын хүрэлцээ, ачаалал, эдгээр нэгжийн санал зэргийг харгалзан, тэтгэвэр тогтоолгохын өмнө ажиллаж байсан албан тушаалын зэрэглэлийг бууруулж 100% буюу бүтэн ачаалалтай, 50%, 25%-ийн багшаар, зөвлөх профессороор тус тус ажиллуулах асуудлыг тухай бүр нь Ректорын тушаалаар шийдвэрлэж байна.

2.5.2. 2.5.1-д заасан шаардлагыг хангаж, бүтэн ачаалалтай ажиллах профессор, багшийг 5 жил хүртэл хугацаагаар ажиллуулж болно.

2.5.3. 100%, 50%, 25%-ийн албан тушаалд байгаа ШУТИС-ийн профессор, багшийн цалин, байгууллагын нэмэгдлийг тухайн зэрэглэлийн албан тушаалын цалин, нэмэгдлийн харгалзах хувиар тогтооно.

2.5.4. Профессор, багш цаашид үргэлжлүүлэн ажиллахдаа их сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолтонд заагдсан үүргээ хангалтгүй биелүүлбэл хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхийг сургуулийн захиргаа эдэлнэ.

2.6. Хүсэлтээ гарган үргэлжлүүлэн ажиллах ахмад профессор, багшийн ажлын үндсэн чиглэл нь залгамж халаагаа бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээний материаллаг баазыг бэхжүүлэхэд оршино.

2.7. Ахмад настан тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөхөд саад болохгүй.

 Гурав. Тэтгэмж олгох                            

3.1. ШУТИС-ийн ахмад настныг тэтгэвэрт гарахад нь Боловсролын тухай хууль, ШУТИС-ийн тухайн хичээлийн жилийн Хамтын гэрээнд заасны дагуу зохих тэтгэмжийг олгоно. 

 Холбогдох саналаа 4 сарын 23 ны дотор ректорын ажлын албанд ирүүлнэ үү

Affiliated schools