link

ПОЛЬШ, УНГАР, ВЬЕТНАМ УЛСАД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА
2006-05-15 23:51 Админ


ПОЛЬШ, УНГАР, ВЬЕТНАМ УЛСАД ОЮУТАН СУРАЛЦУУЛНА


2006-2007 оны хичээлийн жилээс хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу:

- Польш улсад 10 оюутныг материалын инженер, байгаль орчны инженер, хөдөө аж ахуйн хүнсний инженер, барилгын инженер, уул уурхайн инженер, хүнсний үйлдвэрийн технологи, модон эдлэлийн технологи, химийн технологи, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр,
- Унгар улсад 2 оюутан (А категори - үнэ төлбөргүй суралцаж, амьжиргааны тэтгэлэг авна)-ыг мэдээллийн технологи, санхүүгийн чиглэлээр, 3 оюутан (Б категори – үнэ төлбөргүй суралцаж, амьжиргааны зардлаа өөрөө хариуцана)-ыг хөнгөн үйлдвэрийн технологи, хүнсний технологи, биологийн чиглэлээр;
- Вьетнам улсад 5 оюутныг гадаад худалдаа, техник технологи (2), газрын тос (2)-ны чиглэлээр тус тус бакалаврын түвшний сургалтад хамруулна.

Сургалтад хамрагдах хүмүүсийг магадлан итгэмжлэгдсэн буюу аттестатчлагдсан Монгол Улсын их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид зарлагдсан мэргэжлийн чиглэлээр 3.25-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй оюутнууд нь шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэн, өөрийн суралцаж буй сургуульдаа бүртгүүлнэ. Сургууль нь сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсээ урьдчилан шалгаруулж, доорх хүснэгтийн дагуу бүртгэн баримт бичгүүдийн хамт сургуулийн захирлын албан бичгээр 2006 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газарт ирүүлнэ. Нэг хуваарь дээр их сургуулиас 6 хүртэл, дээд сургууль, коллежиос 3 хүртэл оюутныг өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж болно.

Бүртгэл хөтлөх хүснэгт:

 №Овог нэр Нас  УтасКурс  Голч дvнСуралцаж буй чиглэлСуралцах чиглэл Суралцах улс 
 1        

Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс нь бүртгүүлэхдээ доор дурдсан баримт бичгийг монгол хэл дээр бүрдүүлнэ (баримт бичгийг дэс дараагаар нь хавтсанд хийсэн байна).
Үүнд:

1. Их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангийн сурлагын дүнгийн жагсаалт
2. Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (нотариатаар баталгаажуулна)
3. 1 хувь өнгөт цээж зураг (3*4 хэмжээтэй)
4. Нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбар
5. Хураамж 5000 төгрөг

Сонгон шалгаруулалтыг англи хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн хоёр үе шаттай МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2 дугаар давхарын уншлагын танхимд зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана. Иргэний үнэмлэхгүй хүнийг шалгалтад оруулахгүй.

Англи хэлний шалгалтыг 2006 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15.00 цагт тестийн хэлбэрээр зохион байгуулж, шалгалтын оноог 5 дугаар сарын 25-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Хэлний шалгалтын нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан оюутнууд доорх хүснэгтэд дурдсан мэргэжлийн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.

 Бvртгvvлсэн мэргэжлийн чиглэл Мэргэжлийн шалгалт
 1 Барилгын инженер, уул уурхайн инженер, модон эдлэлийн технологи, эдийн засаг, эрх зvй, мэдээллийн технологи, хeнгeн vйлдвэрийн технологи, санхvv, гадаад худалдаа, техник технологи Математик
 2 Материалын инженер, байгаль орчны инженер, хeдee аж ахуйн хvнсний инженер, химийн технологи, модон эдлэлийн технологи, хvнсний vйлдвэрийн технологи, хvнсний технологи, биологи, газрын тос, техник технологи   Хими


Мэргэжлийн шалгалтыг 5 дугаар сарын 26-ны өдрийн 15.00 цагт зохион байгуулж, шалгалтын оноог 5 дугаар сарын 27-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Мэргэжлийн шалгалтад мөн нийт онооны 60 ба түүнээс дээш хувийн оноо авсан байвал зохино. Шалгарагчдыг 2 шалгалтын нийлбэр оноогоор нь зарлагдсан хуваарь тус бүрээр жагсааж шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийн нэрсийг 5 дугаар сарын 29-ний өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үүдний самбар дээр зарлана. Унгар улсад суралцахаар шалгарсан хүмүүст 5 дугаар сарын 31-ний өдрийн 16.00 цагаас, Польш улсад суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 16.30 цагаас, Вьетнам улсад суралцахаар шалгарсан хүмүүст мөн өдрийн 17.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 401 тоот өрөөнд зөвлөгөө өгнө.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг тухайн улсын их, дээд сургуульд суралцуулахаар нэр дэвшүүлж, холбогдох баримт бичгийг нь явуулах бөгөөд суралцуулах тухай эцсийн шийдвэрийг тухайн улсын Боловсролын яам нь хүлээн авах сургуультай хамтран гаргана. Суралцахаар хариу ирсэн оюутнуудыг нэг жилийн хэлний бэлтгэл сургалтад хамруулна. Замын зардлаа суралцагч өөрөө хариуцах бөгөөд хүлээн авах тал сургалтын төлбөргүй суралцуулна. Вьетнам, Унгар улс (А категори)-д суралцах хүмүүст хүлээн авах талын Засгийн газраас амьжиргааны тэтгэлэг олгоно. БНПУ-д суралцах оюутнууд Сургалтын төрийн сангаас сар бүрийн 400 злотын зээл авах боломжтой. Унгар улсад В категориор суралцах хүмүүст амьжиргааны тэтгэлэг олгохгүй.

Энэ зарлалыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны вэб сайт (http://mecs.pmis.gov.mn/)-ын “мэдээлэл” гэсэн хэсгийн “гадаадад суралцахыг хүсэгчдэд” зориулсан булангаас уншиж болно.



МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ
 

Оруулсан Д. Туул, ГХГ-ын ахлах мэргэжилтэн

Утас: 329081, 324590-1012


 


 

Affiliated schools